#Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус газрын дарга, хурандаа Д.Тулга 2023 оны онцлох бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
#Арга хэмжээнд оролцож буй ахмад настнууд, алба хаагчидтай "Гурван үеийн" уулзалт хийж ажил хөдөлмөр, амжилт бүтээлээсээ дурсамж яриа өрнүүлж залуу алба хаагчдыг албандаа хоёргүй сэтгэлээр хандаж, байгууллага, хамт олныхоо төлөө шинийг санаачлан хийж ажиллахыг уриаллаа.
#Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Архангай аймгийн Засаг даргын шагнал, Ахмадын хорооны шагналаар ахмад настнуудыг шагнаж урамшууллаа.
#Ахмад настнуудын дунд спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны үеэр газрын дарга ахмад настнуудаас санал, сэтгэгдлийг сонсож, байнгын эргэх холбоотой байж тулгамдаж буй асуудлын дэмжин ажиллахаа илэрхийлэн гарын бэлэг гардууллаа.