АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР НЬ 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

-Хурлыг нээж газрын дарга, хурандаа Д.Тулга үг хэлж, хурлын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдаж тасгийн ахлах нар 2023 оны 1 дүгээр улирлын ажлын тайланг алба хаагчдад танилцууллаа.

-Мөн дотоод хяналт шалгалт, ёс зүйн салбар хорооны тайланг алба хаагчдад танилцуулан цэрэгжилт, жагсаалч байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг нийт алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

-Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу “Хариуцлага надаас эхлэнэ” аяныг 14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

-Газрын дарга, хурандаа Д.Тулга нийт алба хаагчдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллах чиглэлээр үүрэг өгч, ажлын амжилт хүслээ.

  

Add comment

reload, if the code cannot be seen