Бидний тухай
-
Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги / Хорих 447-р/ нэртэйгээр 1991 оны 03 дугаар сараас мод модон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ойжуулах чиглэлээр анх үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн.
1999 онд Шүүхийн харьяанд байсан Шийдвэр гүйцэтгэх тасгийг Хорих 447-р ангитай нэгтгэн шийдвэр биелүүлэх алба болгон зохион байгуулсан.
2002 онд аймаг, орон нутгийн хорих ангиудыг бүсчлэн жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон өөрчилсөн тул Өвөрхангай аймаг дахь Хархорин суманд байрлах Хорих 423-р анги руу тус албаны хорих 447-р ангийг нүүлгэн шилжүүлж, аймгийн Цагдаагийн хэлтсийн харьяанд байсан Цагдан хорих байрыг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон өөрчлөн зохион байгуулсан.
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль 1996 онд батлагдсанаар Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тасаг нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын харьяанаас салж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд шилжсэн. Иргэний шийдвэр гүйцэтгэл нь Архангай аймгийн 19 сум, аймгийн төвийн 7 багт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байна.
2014 онд тус газрын бүтэц орон тоонд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн орон тоо батлагдаж, одоогоор 4 орон тоотойгоор хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 онд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон өөрчлөн зохион байгyулагдсан.
Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх, цагдан хорих шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.