Алсын хараа

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 2022 оны жилийн эцсийн байдлаар товч мэдээлэхэд,

  1. Орон нутаг дахь цагдан хорих байрыг үе шаттайгаар шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн цагдан хорих, баривчлах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна:

Баян-Өлгий, Өмнөговь, Хэнтий, Төв аймгуудад Цагдан хорих байр барихаар төлөвлөж, Баян-Өлгий, Өмнөговь аймгуудад цагдан хорих байрны зураг, төсвийг гүйцэтгүүлэн, хөрөнгийг 2023 оны төсөвт тусгуулах саналыг хүргүүлсэн.

Хэнтий болон Төв аймгуудад Цагдан хорих байрны барилгыг эхлүүлэн, барилгын ажил 45 хувьтай хийгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд “Цагдаагийн байгууллага баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг үе шаттайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ” гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 2022 онд Булган, Орхон, Дундговь, Дорнод, Увс аймгуудад хуулиар тогтоосон шаардлага, стандартад нийцүүлэх баривчлах байрыг өргөтгөн засварлан тохижуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  1. Хорих ял эдлүүлэх орчин, нөхцөлийг хүний эрхийг хангасан түвшинд хүргэх замаар “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын цогцолбор барилга, байгууламжийг ашиглалтад оруулах” арга хэмжээний хүрээнд:

 “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын цогцолбор барилга, байгууламжийг зураг, төсвийгболовсруулж, 2023 оны төсөвт тусгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

  1. Салбарын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд:

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн цэргийн байгуулалд хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн.

Аймаг, нийслэлийн төвөөс бусад сум, алслагдсан газарт 5 жил тасралтгүй ажилласан алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдүүлснээр 2023 онд 13 анги, байгууллагын 345 алба хаагчид 7.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 345 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам батлагдсан.

Баривчлах төв болон баривчлах байранд ажиллаж буй алба хаагчдыг хорих байгууллагын алба хаагчтай адилтгаж үзэх эрх зүйн зохицуулалтбүрдсэн.

Аймаг, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, дэд даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээг авах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 170 дугаар тогтоолоор "Дархан-Уул аймаг, Дархан сум" гэснийг "Сэлэнгэ аймаг, Сайхан сум" гэж өөрчлөлт оруулж, тус ангийн алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/244 дүгээр тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг олгохоор шийдвэрлэсэн.

  1. Ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах зорилгоор пробацийн тогтолцоог хөгжүүлэх” арга хэмжээний хүрээнд:

            Хорих ялын хугацаа дуусахаас өмнө хоригдлыг нийгэмд гаргахад бэлтгэх, суллагдсаны дараа дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх дадал хэвшүүлэх, гэр бүлийн харилцаанд бэлтгэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-ийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.08.30-ны өдрийн А/167, А/233 дугаар хамтарсан тушаалаар батлуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хоригдлыг суллагдахад бэлтгэх зорилгоор 417, 419, 439 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангиуд нь тусгайлсан нийгэмшүүлэх байр болон өрөөг  бэлтгэн тохижуулж, хууль эрх зүйн мэдлэг олгохоос гадна нийгэмд хэрэглэгдэж буй техник технологийг /АТМ, ТҮЦ, ухаалаг утас, автобусны картыг хэрхэн ашиглах, “Нэг цонхны үйлчилгээ”-ний талаар/ танилцуулан, гарын авлага, товхимлоор хангаж ажилласан.

            Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвтэй хамтран “Монгол Улсад Пробацийн тогтолцоог бий болгох боломж, шийдэл” сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэж, судалгааны тайланг ном болгон хэвлүүлж, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт хариуцсан алба хаагчдад болон эрдэмтэн судлаачдын хүртээл болгоод байна.

  1. Салбарын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, дадлага зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулах” арга хэмжээний хүрээнд:

            ШШГЕГ-ын харьяа Сургалтын төв нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд багшийн өрөө 4, амралтын өрөө 12, хичээлийн танхим 2, лекцийн танхим 1 гэсэн зохион байгуулалттайгаар алба хаагчдад давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Тус төвд ахлах төлөөлөгч, төлөөлөгч, шинээр томилогдон ажиллаж байгаа алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 304 алба хаагчдад 4 удаагийн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан.

               Энэ онд байгууллагын хэмжээнд нийт 14 удаагийн 30 цагийн цахим сургалтад давхардсан тоогоор 24.550 алба хаагч, төрөл мэргэжлийн алба хаагчдыг мэргэшүүлэх 10 удаагийн модуль сургалтад нийт 1292 алба хаагч тус тус хамрагдсан.

  1. Үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар хоригдлын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулах” арга хэмжээний хүрээнд:

Хорих ангийн үйлдвэрлэлийг нэр төрлийг нэмэгдүүлэх, хоригдлыг ажлын байраар хангах зорилгоор цаашид зөөлөн оёдол, модон эдлэл, ханын материал, төмөр хийц, махны үйлдвэрийг шинээр байгуулж, байгууллагын дотоод орлогыг нэмэгдүүлэн, улсын төсвийн ачааллыг бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Энэ онд 433 дугаар хаалттай хорих ангид гурилын үйлдвэр байгуулах, 419 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн тоосго болон баюуны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, их засвар хийхээр төлөвлөж, тендер зарлан тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулсан.

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын технологийн дэвшлийг инновацад суурилан хөгжүүлэх”арга хэмжээний хүрээнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хүний нөөцийн програм, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм, хорихоос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны програм зэрэг 16 нэр төрлийн програм хангамжийг хөгжүүлэн ашиглаж байна.

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр төрийн байгууллагуудын лавлагааны 21 төрлийн сервис мэдээллийг Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан баталгаажуулалтыг тоон гарын үсгийн тусламжтайгаар ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Мөн  иргэд олон нийт төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ машин/ болон Төрийн мэдээллийн нэгдсэн платформ www.emongolia.mnцахим хуудаснаас иргэний тоон гарын үсгээр баталгаажуулалт хийн Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй тухай тодорхойлолт, суллагдсан иргэний лавлагаа, мэдээллийг авах боломжтой болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ухаалаг IC картыг нэвтрүүлж албаны цахим үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор хорих анги, байгууллагуудын алба хаагчдын албаны үнэмлэхийг цахим картын системд нэвтрүүлсэн.

  1. Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

   Албадан эмчлэх эмнэлгийг бүсчилэн хөгжүүлэх ажлын хүрээнд хотын бүсэд Тахир соёотод 300 орны багтаамж, хүчин чадал бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилга барих 150 га газрыг шийдвэрлүүлэн, барилгын зураг төслийг боловсруулж, 2023 оны төсвийн төсөлд тусгах саналыг хүргүүлсэн.

 Баруун бүсэд 100 ор бүхий согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх төв байгуулах ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 6.4 га газрыг шийдвэрлүүлэн, эмнэлгийн барилгын зураг төслийн даалгавар, цалин, бүтэц орон тооны төсвийн төслийг боловсруулан ХЗДХЯ болон бусад холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Зүүн бүсийн албадан эмчлэх эмнэлгийг Дорнод аймагт байгуулахаар төлөвлөн, тус аймгийн Эрүүл мэндийн газрын өмчид бүртгэлтэй 264м2 талбай бүхий нэг давхар объектыг шийдвэрлүүлэн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авч, бүтэц, орон тоог шийдвэрлэсэн.