ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

         Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил “Нандин бүхнээ хамгаалъя-өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус уриалгад нэгдлээ.

          Аяны хүрээнд алба хаагчдад Дотоод хэргийн их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор /Ph.D/, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Нямдулам “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамт” сэдвээр сургалт зохион байгуулж, харилцан санал солилцлоо.

         Мөн жендэрийн сэдвээр санал асуулга явуулан, “Цагаан тууз” зүүж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.

Add comment

reload, if the code cannot be seen