Алба хаагчдын сургалт

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/215 дугаар тушаалын дагуу алба хаагчдын дунд 2022-2023 онд явуулах сургалтын цаг сэдвийн төлөвлөгөө, сургалтын цагийн хуваарь, бие даалтын сэдвийг тус тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар баталж сургалт зохион байгуулж байна.

Сургалт 7 хоног бүрийн “Пүрэв” гаригийн 0900 цагаас төлөвлөгөөний дагуу холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн хичээл зааж байна.

        2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Солонго “Өөртөө итгэх итгэл” сэдвээр, хүний тоо бүртгэлийн байцаагч, ахмад Д.Алтанцэцэг “Монгол бичгийн үсэг сэргээх, тийн ялгал зөв бичих” талаар 2 цагийн сургалтыг тус тус зохион байгууллаа.

          Сургалтын явцын талаарх тайланг сар бүрийн 25-нд ШШГЕГ-т илтгэх  хуудсаар танилцуулан ажиллаж байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen