“Олон улсын ахмад”-ын баярын өдрийг тохиолдуулан Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажлын хэсэг томилогдон 2023.09.28-ны өдөр Улаанбаатар хотод оршин сууж буй тус газарт газрын даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Ё.Гантөмөр, ахлах шийдвэр гүйцэтгэгч бэлтгэл дэд хурандаа Н.Нямсүрэн нарт хүндэтгэл үзүүлж, Архангай аймгийн 100 жилийн медаль, Монголын Ахмадын хорооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж, сэтгэлийн хандив өргөлөө.
Буянт буурлууд минь урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.