“Хуульчийн Про-боно өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

      Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Монголын хуульчдын холбоотой хамтран Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуульчийн про боно өдөр-2023" өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн урлагийн зааланд 11-13 цагт 1, 2, 3 дугаар багийн иргэдэд, 4 дүгээр сургуулийн спорт зааланд 14-16 цагт 4, 5, 7 дугаар багийн иргэд, аж ахуй нэгж байгууллагад хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл болон Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй лавлагааг үнэ төлбөргүй өгч ажиллалаа.

      Энэхүү өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тус газрын үйл ажиллагааны чиглэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, цагдан хорих байрны үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, иргэдээс удирдлагад гаргасан санал хүсэлтийг хууль, журмын хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

      2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 цагт аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 40 гаруй сурагчдад “Нууцтай байх эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлог, алба хаагчдын нийгмийн баталгаа, Дотоод хэргийн их сургуульд суралцах боломж” сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

 

Add comment

reload, if the code cannot be seen