“ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙГ УГТАН ЦЭРЭГ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхий  нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдрийг угтан Дархан-Уул аймгийн төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Тэгш байдлыг хангая” уриан дор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Дэвжээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

      Тус тэмцээнээр дамжуулан БЗХ, ХДХВ/ДОХ-ын талаар ажилтан, алба хаагчдын ерөнхий ойлголтыг дээшлүүлэх, мэдлэг, хандлагыг бататгах бусдад үлгэр дуурайлал болгох, зөв дадалд бусдыг уриалах, урьдчилан сэргийлэх эерэг зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.

      “Дэвжээ” тэмцээнд алба хаагчид танин мэдэхүйн мэдлэг сорих асуулт хариулт, багийн мэндчилгээ, гэрийн даалгавар зэрэг төрлөөр 6 үеийн турш  ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг чадвараараа өрсөлдөн амжилттай оролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчид “Тэргүүн байр” эзэллээ.

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулагдах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баг хамт олноороо шалгарсан үзүүлбэрээ дахин оролцох үзүүлэх эрх авлаа.

Add comment

reload, if the code cannot be seen