Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчдын соёл, боловсролыг дээшлүүлэх, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг сайжруулах зорилгоор тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах 5 байгууллагын 35 алба хаагчийг сургалтад хамрууллаа.
Тус сургалтыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан инновацын төвтэй хамтран 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм.
Энэ үеэр Архангай аймгийн Шинжлэх ухаан инновацын төвийн ахлах мэргэжилтэн Г.Даянжалбуу, Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, Залуучуудын оролцоо, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Дамбийням нар “Эерэг харилцаа”, “Хүний эрх”, “Санхүүгийн боловсрол” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.