АЛБА ХААГЧДЫН “ХҮҮХДИЙН ӨРӨӨ”-ТЭЙ БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  байгууллагын “Эцэг эхийн зөвлөл”-ийн 2024 оны хэрэгжүлэн ажиллах төлөвлөгөө, Архангай аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан алба хаагчид өөрсдийн санаачилга, дэмжлэгээр “Хүүхдийн өрөө”-г шинээр байгууллаа.
Алба хаагчдын гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлэх, хүүхдүүдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүллээ.
Хүүхдийн өрөөг байгуулсанаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх эрсдэлээс сэргийлэх, хүүхэд эцэг эхийнхээ хараа хяналтад тоглож наадах эрхийг бий болгох, алба хаагчид хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа тараад хичээлээ давтах, үеийн найз, нөхөдтэйгөө тоглох, нөхөрлөх боломжийг олгож байна.

 

Add comment

reload, if the code cannot be seen