Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран “Хос зүрх сургалт”-ыг зохион байгууллаа.
Сургалтад 10 ахлагчийн гэр бүл хамрагдсан бөгөөд "Хосын харилцаа, Аз жаргалтай гэр бүл”, “Жендэрийн ялгаатай байдал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Тус сургалт нь хосын харилцааны үнэ цэн, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд гарч болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ойлголт өгсөн ач холбогдолтой болсныг алба хаагчид онцоллоо.