ХУРАНДАА ДАВААДОРЖИЙН ТУЛГЫН “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бие бүрэлдэхүүн тус газрын даргаар ажиллаж байгаад цэргийн алба хаасны байнгын тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл хурандаа Даваадоржийн Тулгын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр хурандаа Д.Тулга нь алба хаагчидтай уулзаж, ажил, албаны онцлог, дурсамжаасаа хуваалцаж, улс орны дотоод аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд нь амжилт хүслээ.
Хурандаа Д.Тулга нь улсад болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 ажиллаж цэргийн алба хаасны байнгын тэтгэвэр тогтоолгосон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Архангай аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, зочид төлөөлөгчид оролцов.  

Add comment

reload, if the code cannot be seen