Байгууллагын товч түүх

       Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн анги /Хорих 447-р/ нэртэйгээр Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 153 тоот тогтоолоор findbride comments байгyулагдан 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар захирамжаар үйл ажиллагаа явуулж иржээ.

 

findbride comments

      Улсын Их Хурлаас 1998 оны 11 дүгээр сарын 15-нд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хууль батлагдан гарсны дагуу Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар Шийдвэр гүйцэтгэх тасгийг Хорих 447-р ангитай нэгтгэн шийдвэр биелүүлэх алба болгон зохион байгуулжээ.

      2002 онд эрүү, эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг гол тулryур хуулиуд шинэчлэгдэж батлагдсанаар баривчлах ял эдлүүлэх, цагдан хорих шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн байна.

      Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор аймаг, орон нутгийн хорих ангиудыг бүсчлэн жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон өөрчилсөн тул өвөрхангай аймаг дахь Хархорин суманд байрлах Хорих 423-р анги руу тус албаны Хорих 447-р ангийг нүүлгэн шилжүүлсэн.

        Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 155 тоот тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дүгээр тушаалын дагyу аймгийн Цагдаагийн хэлтсийн харьяанд байсан Цагдан хорих байрыг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон өөрчлөн зохион байгyулжээ.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11102 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон өөрчлөн зохион байгyулсан.

        Албаны конторын барилга нь 1944 онд анх эмнэлгийн зориулалтаар барьж ашиглагдаж байсан ба 1997 онд аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгээс шийдвэр гүйцэтгэх тасагт балансаас балансад шилжин ирсэн.

      2016 онд ШШГЕГ-ын хөрөнгө оруулалтаар нэг цэгийн үйлчилгээ бүхий албаны контор, цагдан хорих байр ашиглалтад орсон.

Back to top button