Home / Uncategorized / Нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх жагсаалт”д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэхь Ням гаригт тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус газар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 190 дүгээр тогтоолын хавсралт, 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 153 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах төлөвлөгөөний дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Нийтийн худалдаааны төвийн урд талбайд зохион байгуулан ажиллаа.

“Нээлттэй хаалганы өдөр”-өөр байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хууль эрх зүй талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг сурталчлан гарын авлага тараан ажиллалаа.

About arkhangai arkhangai

Scroll To Top