Home / Мэдээ, мэдээлэл / ШШГБ-ЫН ХАНГАЙН БҮСИЙН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

ШШГБ-ЫН ХАНГАЙН БҮСИЙН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн А/188 дугаар “Тэмцээн зохион байгуулах тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 14-17-ны  өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сумын спортын төв ордон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн спорт зааланд тус тус зохион байгуулагдлаа. Тэмцээнд

Эмэгтэй “Теннис”-ийн төрөлд :

1 дүгээр байрыг 439 дүгээр хаалттай хорих ангийн сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Оюунтунгалаг

2 дугаар байрыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч М.Амарсайхан

3 дугаар байрыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн дэслэгч Н.Солонго

Олс таталтын төрөлд:

1 дүгээр байрыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

2 дугаар байрыг 439 дүгээр хаалттай хорих анги

3 дугаар байрыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус тус шалгарлаа.

About arkhangai arkhangai

Scroll To Top