Home / Мэдээ, мэдээлэл / Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын зарлаж байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын зарлаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойрогт  “Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 220, 222, 224, 228,2 ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан – 2 шийдвэр гүйцэтгэгч;
  2. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба -214,215,216 дугаар тойрогт
  3. Налайх дүүрэг – 217 дугаар тойрог;
  4. Говь-Алтай аймаг – 230 дугаар тойрог;
  5. Дархан-Уул аймаг – 231, 232 дугаар тойрог;
  6. Өмнөговь аймаг – 234 дүгээр тойрог;
  7. Сэлэнгэ аймгийн Мандал сум – 235 дугаар тойрог;
  8. Ховд аймаг – 236 дугаар тойрог;
  9. Архангай аймаг – хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч-1
  10. Завхан аймаг – хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч-1, Завхан аймгийн Тосонцэнгэл сум – 233 дугаар тойрог;
  11. Хэнтий аймаг – 237 дугаар тойрог, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч-1

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт Хууль сахиулах их сургуулийн сургалтын танхимд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй;
  2. 35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэлх насны эмэгтэй.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
  2. Дээд боловсролын дипломны хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх
  3. Цахим үнэмлэхний хуулбар;
  4. Төрийн албан хаагчийн анкет, 3×4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
  5. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун талд ШШГЕГ-ын 2 дугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 

 

About Arkhangai Arkhangai

Scroll To Top