Home / Мэдээ, мэдээлэл / Хэн сайн тогооч вэ? тэмцээн зохион байгуулав.

Хэн сайн тогооч вэ? тэмцээн зохион байгуулав.

АЛБА ХААГЧИД, ТЭДГЭЭРИЙН ГЭР БҮЛИЙН ДУНД

“ХЭН САЙН ТОГООЧ ВЭ? ТЭМЦЭЭН, УРАЛДААН

-Зорилго

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан албан хаагчид тэдгээрийн гэр бүлийн чөлөөт цаг, хамтач үйл ажиллагаа, гэр бүлийн гишүүдийн хоорондын эргэх холбоог бэхжүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага суралцах, эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр хоол хийх ур чадварыг сайжруулахад оршино.

-Тэмцээний төрөл :

  • Орчин үеийн Монгол хоолны /Mongolian Modern Cuisine-М.Х/
  • Европ хоолны /Europian food-Е.Х/
  • Ази хоолны /Asian food-А.Х/ 

-Тэмцээний журам

Тэмцээн: 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагаас газрын гэр дээр зохион байгуулагдав.

1 Орчин үеийн дэвшилтэт шинэлэг шинж чанартай байх, нарийн ажилбар оруулж хийх, материалыг хэрхэн ашигласан байдал, багаар ажиллах чадварыг дүгнэнэ.

2 Оролцогч багууд нь хоол таваглах таваг, багаж хэрэгслэлийг өөрийн сонголтоор авч ирнэ.

3 Багууд тэмцээн болох газраа хоолоо бэлтгэх ба бэлтгэсэн хоол, материал авчрахгүйг анхаарах

  • Тэмцээнийг мэргэжлийн тогоочоор шүүлгэж оноог гаргана.
  • Хоол тус бүр 10 оноо өгнө. Нийт 30 онооноос дүгнэнэ.

           6 Хоолоо бэлтгэж дуусаад таваглах, өнгө үзэмжийг харах

           7 -Заасан хугацаанд багтаж ажлын байраа бэлтгэсэн байх,

                 – Хөтлөгчийн “Эхлэх” командаар тэмцээнээ эхлэх,

                –  Оролцогчид уралдаанд оролцох хоолны материалаа авчрах

                 – Багууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг өөрсдийн зүгээс хангах,

                 – Өөрсдийн багаж хэрэгслэлийг авчрах.

          8 Багууд малгай, ижил өнгийн цамц, футболк, энгэрийн үнэмлэхээр аль нэгээр жиндрэх

Хэн сайн тогоогч вэ? тэмцээнд 1-р байр хуяглан хүргэлтийн ажилтан, ахлах дэслэгч Б.Цогжаргал ахлагчтай “Соёмбо” баг, 2-р байр төлөөлөгч, ахмад А.Энхтүвшин ахлагчтай “Хар сүлд” баг, 3-р байр ахлах нягтлан бодогч, ахмад Э.Эрэвгийлхам ахлагчтай “Бүргэд” баг нар эхний 3 байрт шалгарлаа.

Багуудыг нийлбэр дүнгээр гурван байр эзлүүлж шагнаж урамшуулав. Тэмцээний үеэр “АХА, Хөл бөмбөгийн тэмцээн”-ийг зохион байгуулав.

About arkhangai arkhangai

Scroll To Top