Home / Мэдээ, мэдээлэл / “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтанд иргэдийг бүртгэж байна.

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтанд иргэдийг бүртгэж байна.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс явагдах болсонтой холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн журам”-д заасан тавигдах шаардлага хангасан иргэдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл бүртгэж байна.

 

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35 хүртэлх настай байх;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй;
  • Дээд боловсролтой, эрэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3×4, 4×6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Холбогдох утас: 89095676

About Arkhangai Arkhangai

Scroll To Top