Home / Мэдээ, мэдээлэл / Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтанд иргэдийг бүртгэж байна.

Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтанд иргэдийг бүртгэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт”-нд шаардлага хангасан иргэдийг бүртгэж байна.

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 07 дугаар сарын 30-н өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал бүртгэж байна.

Тавигдах шаардлага:

-Тусгай мэргэжил шаардсан албан тушаалд дээд боловсролтой байх;

-ШШГБ-д ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн МУ-ын иргэн байх;

-Ял шийтгэл эдэлж байгаагүй байх;

-30 хүртэлх насны иргэн байх;               

– Бие бялдрын зөв хөгжилтэй /хэт таргалалт, илүүдэл жингүй байх/, 170 см-аас дээш өндөртэй

-Биед шивээсгүй, чих цоолоогүй байх;

-Төрийн албанаас дутагдлаар халагдаж байгаагүй байх.

Бүрдүүлэх материал: .
-Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
-Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/;
-Цахим үнэмлэх, боловсролын диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хувилбар;
– Гурван үеийн түүх намтар;
-Цээж зураг /3×4, 4×6 хэмжээтэй цээж зураг тус бүр 3 хувь/;
-Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.

Жич: Зөвхөн эрэгтэй иргэд

         Холбогдох утас:89095676

About arkhangai arkhangai

Scroll To Top