Home / Мэдээ, мэдээлэл / Тус газрын алба хаагчдад Монгол бичгийн сургалт зохион байгууллаа.

Тус газрын алба хаагчдад Монгол бичгийн сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргажээ.

 Монгол бичиг бол Монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн гэж үзэж; Монгол Улсын иргэний үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс; 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахыг удирдлага болгон, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зарлиг гаргасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 онд “САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилт дэвшүүлсэн зорилтын хүрээнд тус газар 2018-2019 оны хичээл, сургалтын жилийг “Босоо монгол бичигтэн албан хаагч” гэсэн зорилт дэвшүүлэн уг зорилтыг ханган ажиллах ажлын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч Д.Алтанцэцэг /түүх, нийгмийн багш мэргэжилтэй/ алба хаагчдад 2019 оны 1 дүгээр улиралд “Монгол хэл бичиг”-ийн нийт 15 цагийн хичээл сургалтыг зохион байгуулж, алба хаагчдаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шалгалт авч, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн амжилттай дүн үзүүлсэн бүрэн хангалттай-5, хангалттай 18, хангалтгүй 7 алба хаагчдыг дүгнэлээ.  Амжилттай дүн үзүүлсэн 5 алба хаагчдыг хагас жилийн гүйцэтгэлтийн төлөвлөгөөний биелэлтэнд үр дүнг тооцон ажиллахаар тогтлоо.


About arkhangai arkhangai

Scroll To Top