Home / Uncategorized / Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж ажиллаа.

Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж ажиллаа.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах, түргэн шуурхай хүргэх үүднээс улирал бүр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулдаг. Тус газар Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 190 дүгээр тогтоолын хавсралт, 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 153 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах төлөвлөгөөний дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулан ажиллаа.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг Архангай дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цэнхэр сумын Засаг даргын тамгын газар хамтран оролцов.   

“Нээлттэй хаалганы өдөр”-өөр байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүй талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн хүссэн асуултанд хариулах , урлагийн тоглолт мэндчилгээ  дэвшүүлэх гэх мэт олон үйл ажиллагаа нэгэн зэрэг болсон цогц арга хэмжээ боллоо. Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс санал, асуулга авч шийдвэрлэн ажиллаа. 

About Arkhangai Arkhangai

Scroll To Top