Home / Мэдээ, мэдээлэл / “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэв

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэв

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Мөн хууль, хүчний байгууллагууд болон иргэдийн дунд үндсэн хуулийн чиглэлээр АХА тэмцээнийг зохион байгууллаа. Эдүгээгээс 27 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан билээ.Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тус арга хэмжээнд нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

Аймгийн хуулийн хэлтсээс зохион байгуулсан “Үндсэн хууль” АХА тэмцээн зохион байгуулагдаж тусгай байранд ээлжийн дарга, ахмад Ч.Тэмүүлэн шалгарлаа.

About arkhangai arkhangai

Scroll To Top