Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Тус газрын Цагдах хорих байр нь 1979 онд анх баригдан ашиглалтанд орж, “Нэг цонхны үйлчилгээ бүхий газрын контор, цагдан хорих байр”-ыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Аймгийн мэргэжлийн хяналтын салбар комисс хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр  ашиглалтанд оруулсанаар албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцөлийн бүрдэхийн зэрэгцээ хоригдогсдын ахуй нөхцөл шаардлагын түвшинд хүрсэн.

2002 онд УИХ-с хийгдсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ЭБШХ, ЭХ, ШШГТухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн хэлтсийн харьяанаас ШШГГ-ны харьяанд тус ЦХБ нь орон тооны хамт шилжин ирсэн. Анх 2003 онд 3 харуулын орон тоотойгоор шилжин ирж , одоогоор ЦХБ-ны дарга 1,төлөөлөгч1, ерөнхий жижүүр 4,харуул хамгаалалтын ажилтан 8 ,их эмч , Хүний ТББ-ч, хуяглан хүргэлтийн ажилтан-1, жолооч-1  гэсэн нийт 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээний нэгэн төрөл болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг  баривчлах, цагдан хорих арга хэмжээг  зохих шийдвэрийн дагуу хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлан хууль журмын дагуу зохион байгуулж ирлээ.

ШШГГ-нд Цагдан хорих байр шилжин ирснээс хойших хугацаанд хүний эрхийг хангах, харуул хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, ажиллагсдын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор нилээдгүй ажлыг зохион байгуулан хийж ирлээ.

Scroll To Top