Home / Мэдээ, мэдээлэл / Архангай аймгийн Агентлагийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид сургалтад хамрагдав.

Архангай аймгийн Агентлагийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид сургалтад хамрагдав.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчдын сургалтыг 4 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн ЗДТГ-ын Ногоон танхимд зохион байгууллаа. Сургалтаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Төрийн албаны тухай хуулийн хүрээнд шинээр гарсан дүрэм журам, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2019 оны А/99-р захирамжаар баталсан “Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн зохион байгуулах журам”, А/100-р захирамжаар баталсан “Агентлаг, сумын үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийх журам”-уудыг танилцуулж, 2018 оны үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийж арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтад нийт 27 албан хаагч, тус газрын сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Н.Солонго оролцлоо.

About arkhangai arkhangai

Scroll To Top