Home / Мэдээ, мэдээлэл / Алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагаас Архангай аймаг дахь хүний эрхийн Референт С.Мөнгөнзаяа “Эрүү шүүлтээс ангид байх эрх, Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал “ сэдвээр алба хаагчдад сургалт орлоо. Сэдвээр Хууль хүчний байгууллагууд эрүү шүүлт хэрэглэж байгаа эсэх, эрүү шүүлтийн олон улсын гэрээ, конвенцыг алба хаагчдад танилцуулан тэдний хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүллээ. Мөн Монгол Улсын Их хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести интернэшнл төрийн бус байгууллага, Фридрих-Эбертийн сантай хамтран 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг алба хаагчид танилцуулав.

About arkhangai arkhangai

Scroll To Top