Home / Мэдээ, мэдээлэл / АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн хуулийн болон төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр аймгийн төвийн “Хасу худалдааны төв”-ийн урд талбайд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд тус газрын шийдвэр гүйцэтгэл, цагдан хорих байрны үйл ажиллагааг сурталчлах, төлбөр авагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шинэчлэн батлагдан мөрдөж байгаа хуулийг сурталчлан таниулах зорилгоор 1 төрлийн самбар, 8 төрлийн 200 ширхэг гарын авлага, брошурыг бэлтгэн иргэд олон нийтэд түгээж, 3 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 1 иргэнээс санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.

About arkhangai arkhangai

Scroll To Top