Шуурхай мэдээ
Home / Мэдээ, мэдээлэл / АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО

АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТОО

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тооцооны нягтлан бодогч, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах сонирхолтой, шаардлага хангасан иргэдийг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн,
  2. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй байх,
  3. Ял шийтгэл эдэлж байгаагүй байх,
  4. Бие бялдарын зөв хөгжилтэй,
  5. Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/,

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  2. Төрийн албан хаагчийн анкет /Маягт №1/,
  3. Цахим үнэмлэх,боловсролын диплом,эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  4. Гурван үеийн түүх намтар,
  5. Цээж зураг/3х4,4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/,
  6. Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

ХОЛБОО БАРИХ УТАС

89095676

 

About cdgovarkhangai

Scroll To Top